檔案狀態:    住戶編號:1941464
 Annion 的日記本
快速選單
到我的日記本
看他的最新日記
加入我的收藏
瀏覽我的收藏
~ X'MAS ASIAN ~ 《前一篇 回他的日記本 後一篇》 2015 01 01
 切換閱讀模式  回應  給他日記貼紙   給他愛的鼓勵  檢舉
篇名: Сайхан байна
作者: Annion 日期: 2014.12.27  天氣:  心情:
Эгэл даруу цаанаа л нэг ихэмсэг
Энгийн атлаа байгаа байдал чинь л төгс
Гуа үзэсгэлэнг бүрдүүлсэн монголжингоо
Чиний харцанд өртөх боломж надад олгооч
Үзэсгэлэн гоо үнхээр ялдам яруухан
Үг цөөн сэтгэл булаам бас даруухан
Яаг л миний хүсэл чи бол ялгуун сар
Ятгын эгшиг хөглөх тансагхан хээ хуар
Итгэл даах Монгол бүсгүй чи онцгой
Сэтгэлийн хөг эгшиг дорны үзэсгэлэн гоо
Бурхан тэнгэрийн бүтээсэн уран тансаг шаглаа
Бурууг зөөллөж бусдыг хайрлах бүсгүй завилгаа

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар ( Чамд өөрөө би )
Халуухан ( Үзэсгэлэн гоо )
Хайрлуулмаар (Чамаар өөрийгөө )
Харц булаам ( Монголжингоо )

Монголын үзэсгэлэн гоо мойл хархан нүдэн
Мөрөөдөл хүслийн тэнгэр бүсгүй чамайг шүтнэ
Анхилхан үнэртэй танхилхан цэцэгхэн
Ариухан нандин гэгээхэн шүүдэрхэн
Цагаан дарь эхийн дүр нүдэн дээр минь амилжээ
Цайлган сэтгэл үзэсгэлэн гоог чимжээ
Эрхэмсэг бардам энхрийхэн ялдам
Энэ ертөнцийн гэгээ үнхээр дуу алдам
Амирлангуйн тэнгэрт сахиусан тэнгэр далаваа дэвнэ
Эмзэгхэн зан чанар үзэсгэлэн гоог чинь улам нэмнэ
Эелдэгхэн зөөлөн хэрнээ эрэлхэг хатан ухаантай
Энгийн дөлгөөхөн Монгол бүсгүйд би хайртай
Аялгуулан дуулах бүүвэйн дуу нь уярам уяхан
Аньсага сормуусаа дэрвэх гүнжхэн нэг л туяхан
Энхрий ялдамхан энгийн байдал чинь ялгуухан
Эгшиг намуухан бас яруухан

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар ( Чамд өөрөө би )
Халуухан ( Үзэсгэлэн гоо )
Хайрлуулмаар (Чамаар өөрийгөө )
Харц булаам ( Монголжингоо )

Торомгорхон нүднийх нь хөөрхөн хайр булаам ( Үзэсгэлэн гоо )
Төгс ялдам энхрийхэн бүсгүйд хайлж урсмаар ( Монголжингоо )
Алдрай эмзэгхэн анхилуухан үнэртэн
Алаг хорвоог уярааж чаддаг ариун сэтгэлтэн
Эрхлэнхэн нааддаг ялдам бүсгүй
Амьдралын минь түшиг болох хос багана нь чи
Навч, цэцгэн дээр Нар, сарны доор
Монгол бүсгүй урт гэзэг дээлээрээ гоёжээ
Нуман саран хөмсөг дуран хархан нүд нь
Үзэсгэлэн гоог бүрдүүлэн гоо сайхныг нэмжээ
Бүсгүй минь чи биеэ хувааж хүн төрүүлдэг
Сүүн сэтгэлтэй хүний сайхан гэргий
Бүсгүй минь чиний инээмсэглэлээс гэрэл цацарч
Гунигийг үргээж Жаргал дүүрэн Гэр гийнэ

Харц зөөлөн Монголжингоо ааль ялдам бүсгүй
Харахгүйгээр байж чадахгүйнээ чамаас өөрийг хүсэхгүй
Хайлж урсмаар ( Чамд өөрөө би )
Халуухан ( Үзэсгэлэн гоо )
Хайрлуулмаар (Чамаар өөрийгөө )
Харц булаам


2014 12 27 am: 09:40 Annion Valenti (CHUNG CHIN WEI) IN CHINA,JAPAN,KOREA,TAIWAN,MONGOLIA,RUSSIA,INDONESIA,VIETNAM,THAILAND,MALAYSIA,INDIA,LAOS,CAMBODIA,MYANMAR,AMERICA,FRANCE,GERMANY,MEXICO,POLAND,ITALY,ROMANIA,BULGARIA,SPAIN,KAZAKHSTAN,CANADA

<RIGHT NOW I M IN HERE,IN THE MONGOLIA HAKKA R.O.CNINA HSINCHU TAIWAN {Chamber of Commerce}
標籤:
瀏覽次數:234    人氣指數:234    累積鼓勵:0
 切換閱讀模式  回應  給他日記貼紙   給他愛的鼓勵 檢舉
給本文愛的鼓勵:  最新愛的鼓勵
~ X'MAS ASIAN ~ 《前一篇 回他的日記本 後一篇》 2015 01 01
 
給我們一個讚!